Хянаж чадахгүй бол удирдаж чадахгүй
Батакс бол таны бизнесийн үйл ажиллагааны өдөр тутмын борлуулалт, зардал, төлбөр тооцоог бүртгэн санхүү, татвар, НДШ, НӨАТ-ын тайланг цаг тухай бүрт дижитал системийн тусламжтай мэргэжлийн нягтлан бодогч нар бэлтгэн илгээж таны цаг завыг хэмнэх гэрээт цахим үйлчилгээ юм.
Одоо үед хамгийн их дутагдаж буй Гэрээт нягтлан болон программчилалыг хослуулсан SERVICE + SYSTEM суурилсан нэгдсэн системээр та хаанаас ч бүртгэл тайлан тооцоогоо бүрэн хянах боломжтой цогц үйлчилгээ юм.
Батакс таны бүртгэл тооцоог цахим хэлбэрээр хэрхэн цаг алдалгүй түргэн шуурхай хийж буйг бүх үйлчлүүлэгчид гар утасны апп-аараа дамжуулан хором бүрт мэдээлэл авч, бизнесээ бүрэн зураглалаар удирдах, уялдаа холбоотой ажиллах орчинг бий болгоно.
Батакс нь арилжааны банкууд, санхүүгийн тайлангийн систем, нийгмийн даатгал, татварын системүүдтэй холбогдсон учир аливаа гар ажиллагааны эрсдлээс бүрэн хамгаалагдсан технологийн шийдэл юм.
Батаксын хэрэглэгчид бизнесийнхээ үйл ажиллагааны өдөр тутмын сар, улирал, жилийн орлого, зарлагын нэгтгэл, санхүүгийн тайланг цаг алдалгүй, хаанаас ч бүрэн хянаж, удирдах боломжтойгоор системчлэгдсэн гэрээт нягтлангийн үйлчилгээ авах болно.
Манай үйлчилгээ нь хэрэглэгчдийнхээ бизнесийн үйл ажиллагааны онцлог, санхүүгийн үйлчилгээ, тухайн сарын гүйлгээний тооноос хамаарсан уян хатан үнийн саналтай гэдгээрээ давуу талтай.
Өндөр хүчин чадал бүхий сервер, кибер аюулгүй байдлыг хослуулсан үйлчилгээгээр бид хувь хэрэглэгч, байгууллагын дотоод мэдээлэл, бизнесийн ноу-хоу, санхүүгийн нууц мэдээллийг хуулийн дагуу чандлан хамгаалан найдвартай үйлчилгээ үзүүлнэ.
Ухаалаг удирд
1
Хамтран ажиллах үйлчилгээний гэрээ, нууцлалын гэрээ байгуулах
2
Үйлчлүүлэгчийн санхүүгийн тайлан тооцооны мэдээлэл хүлээлцэх
3
Шинэлэг, нээлттэй, цахим үйлчилгээг өдөр бүр авч хамтдаа хөгжнө.
Дараах үнийн саналаас сонгон үйлчилгээний гэрээ байгуулан хамтран ажиллах боломжтой. Үйлчлүүлэгч байгууллагын үйл ажиллагааны онцлог нөхцөл байдлаас хамааран үнэ өөрчлөгдөж болно.
200,000₮
/ сар
600,000₮
/ сар
2,000,000₮
/ сар
Хамтран ажиллах